Мэндчилгээ

zahiralМанай цахим хуудсанд зочилж байгаа та бүхэнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Политехник коллежийн хамт олны халуун мэндийг өргөн дэвшүүлье. Манай сургууль 1924 онд байгуулагдсан, шинэ Монгол улсын мал эмнэлгийн ууган мэргэжлийн сургууль билээ. Анхны элсэлтийн 15 хүн, анхны төгсөлтийн 12 мэргэжилтэн нь түүчээлэн хөдөлсөн тэр өдрөөс хойших 90 жилийн хугацаанд 16000 гаруй мэргэжилтэн болон мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргаад байна. Дэлхийн хөгжлийн чиг хандлагаас хоцролгүй цаг үетэйгээ хөл нийлүүлж улс орноо хөгжүүлэх гол хүч, монгол улсын ирээдүй, шинэ үеийн монгол иргэдийг төлөвшүүлэх, үүний тулд сургалтыг чанаржуулах, багшийг хөгжүүлэх, сургуулиа зах зээл, нийгэм цаг үеийн шаардлага эрэлт хэрэгцээнд нийцэхүйц төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, чадамжид суурилсан сургалтын цогц үйлчилгээг олон улсын стандартын түвшинд үзүүлэх үндэсний хэмжээний тэргүүлэх сургууль болгох эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Тус сургууль хөгжлийн төвшингөө олон жишигт ойртуулахын тулд гадаад харилцаагаа улам өргөжүүлэн ОХУ, БНХАУ, Австрали, Сингапур, БНСУ-ын ижил түвшний сургуулиудтай үйл ажиллагаагаа уялдуулан сургалтын ижилсэх хөтөлбөр  боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, ажил олгогчдын шаардлага хангасан ур чадвар сайтай мэргэжилтэн болж эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцон ажилтай, орлоготой  сайхан амьдрах ирээдүйг олгоход  та бүхэнтэй хамтран ажиллах  хамт олон бэлэн байна.

Бидний үйл ажиллагааны талаар сонирхон, хамтран ажиллаж буй хүмүүстээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын ажилд тань амжилт хүсье.

Захирал Д.Энхжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Name *
Email *
Website

Бидэнд хүсэлтээ илгээнэ үү! Зөвлөгөө, мэдээлэл өгөх

← Prev Step

Бидэнтэй холбогдсонд баярлалаа. Бид удахгүй хариуг тань илгээх болно.

Таны нэр болон майл хаяг алдаатай байна.

бичлэг арилгах