Home » Бусад үйл явдал » ОХУ-ын Чита хотын ХААДС-н багш, оюутнууд харилцан туршлага судлаж байна.

ОХУ-ын Чита хотын ХААДС-н багш, оюутнууд харилцан туршлага судлаж байна.

ОХУ-ын Чита хотын ХААДС-н 2 багш Малын эмчийн ангийн 3 оюутан, ХААДС-ийн салбар ХАА бизнес коллежийн механикийн 4 оюутны хамт 2015.04.13-2015.04.24 хооронд нийт 12 хоногийн хугацаанд Дорнод Политехник коллеж дээр Малын эмч болон Автомашин засварын мэргэжлээр танилцах дадлага хийхээр хүрэлцэн ирээд байна. Танилцах дадлагын хугацаанд оюутнуудад мэргэжлийн хичээлүүдийг тогтсон программаар орох бөгөөд багш оюутнууд харилцан санал солилцон хамтран ажиллах юм. Дадлагын хугацаанд хичээл сургалтандаа хувиарын дагуу хамрагдахаас гадна мэргэжлийн ангийн оюутнуудтайгаа хамтран хээрийн дадлага, сургуулийн үйл ажиллагаатай танилцах, сургууль дээр хичээллэдэг клубүүдтэй танилцах, спорт урлагын арга хэмжээ хамтран оролцох зэргээр хөтөлбөр гарган хамтран ажиллаж эхлээд байна. Мөн энэ хугацаанд Дорнод Политехник коллежийн 2 багш 7 оюутан ОХУ-ын Чита хотын ХААДС дээр таницах дадлага хийж байгаа юм. Цаашид 2 сургууль нь хамтын ажиллагааны хэлбэрийг улам өргөжүүлэн олон мэргэжлээр харилцан дадлага хийх туршлага судлах, мөн эрдэм шинжилгээний хурал зөвөлгөөн зэрэг олон асуудлаар хамтарч ажиллахаар төлөвлөөд байна.

1 2 3 4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Name *
Email *
Website

Бидэнд хүсэлтээ илгээнэ үү! Зөвлөгөө, мэдээлэл өгөх

← Prev Step

Бидэнтэй холбогдсонд баярлалаа. Бид удахгүй хариуг тань илгээх болно.

Таны нэр болон майл хаяг алдаатай байна.

бичлэг арилгах