Home » Бусад үйл явдал » “Амьдрах ухааны боловсролын танхим” шинээр нээгдлээ.

“Амьдрах ухааны боловсролын танхим” шинээр нээгдлээ.

Дорнод аймаг дахь политехник коллежийн оюутны хөгжлийн төвд Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй залуучуудын хөгжлийн төслийн хөрөнгө оруулалтаар “Амьдрах ухааны боловсролын танхим”-г 2015 оны 5 дугаар сарын 1-ны билэг сайн өдөр нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

9 10
Энэхүү танхимын зорилго нь эерэг, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий, амьдрах ухааны чадвартай залуу хүмүүс төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, залуу хүний ажил амьдралд нэн чухал чадваруудыг эзэмшүүлэхээс гадна харилцааны чадвар, шийдвэр гаргах, төлөвлөх, эрүүл зөв харилцаатай байх, бусдыг ойлгож мэдрэх, стрессээ зохицуулах, сэтгэл хөдлөлөө хянах, өөртөө итгэх, шүүн тунгаах, хүчирхийлэл, хорт зуршил, БЗХӨ болон хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх гэх мэт чадваруудыг эзэмших юм.
Танхимын нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-н Хүн Амын сангийн Залуучуудын хөгжлийн төслийн менежер З.Уянга, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга А.Нансалмаа, Аймгийн хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Уянга нар хүрэлцэн ирсэн бөгөөд сургалтын танхим нь өсвөр залуу үеийнхэнд нэн шаардлагатай сургалтын орчин болохыг хэлж байлаа.

11 12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Name *
Email *
Website

Бидэнд хүсэлтээ илгээнэ үү! Зөвлөгөө, мэдээлэл өгөх

← Prev Step

Бидэнтэй холбогдсонд баярлалаа. Бид удахгүй хариуг тань илгээх болно.

Таны нэр болон майл хаяг алдаатай байна.

бичлэг арилгах