Home » Бусад үйл явдал » “Шилдэг илтгэл-2015” улсын уралдаан

“Шилдэг илтгэл-2015” улсын уралдаан

Хөдөлмөрийн яам, Техникийн болон Мэргэжлийн сургуулиудын холбоо, Технологийн дээд сургуулийн хамтарч зохион байгуулсан Техникийн болон Мэргэжлийн боловсролын салбарын багш нарын Шилдэг илтгэл шалгаруулах Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд нийт бүс тус бүрээс шалгарсан 13 сургуулийн 14 багш илтгэлээ хэлэлцүүлснээс 1-р байранд “Математикийн хичээлийг эзэмших мэргэжилтэй нь холбон заах арга зүй туршсан үр дүн” сэдвээр МСПК-ийн багш Б.Нямсүрэн, 2-р байранд “Гоо заслын мэргэжлийн дадлага хичээлээр хямд төсөр багаж, материалуудыг ашиглан сургалтын шинэ технологи арга зүйг туршин судалж хэрэгжүүлсэн ажлын үр дүн” сэдвээр ҮУПК-ийн багш П.Мөнхжаргал, 3-р байранд “Дадлагын хичээлээр хөдөлмөрийн ур чадвар олгох багшийн арга зүй” сэдвээр Орхон МСҮТ-ийн багш И.Батжаргал нар тус тус байр эзэллээ.Нийт амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэе.

17 18 19 20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Name *
Email *
Website

Бидэнд хүсэлтээ илгээнэ үү! Зөвлөгөө, мэдээлэл өгөх

← Prev Step

Бидэнтэй холбогдсонд баярлалаа. Бид удахгүй хариуг тань илгээх болно.

Таны нэр болон майл хаяг алдаатай байна.

бичлэг арилгах