Home » Бусад үйл явдал » Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэдээлэл

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэдээлэл

Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас олгосон санхүүгийн дэмжлэг болон жижиг зээлийн үйлчилгээнд хамрагдаж тасралтгүй 12 сараас дээш хугацаагаар ажлын байр түрээслэн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, нөхөрлөл хоршоог сонгон шалгаруулж түрээсийн байрны хөнгөлөлт үзүүлэх тул шаардлага хангасан иргэд хөдөлмөрийн хэлтэст хандана уу. Бүрдүүлэх материал 1. 2014, 2015 оны түрээсийн байрны гэрээ /тамга тэмдэгтэй хүчин төгөлдөр байх/ 2. Байрны түрээс төлсөн баримт 3. Ажлын байрны зураг 4. Иргэний үнэмлэхний хуулбар 5. Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан Материал хүлээн авах хугацаа 2015 оны 06 дугаар сарын 28 өдөр ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС Холбогдох утас:70584307, 89055096

Мэдээлэл

Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн санд бүртгэлтэй ажил хайж буй 25 иргэнд Тогооч-Нарийн боовчины мэргэжил олгох 21 хоногийн сургалтыг “Ирмүүн төгс” сургалтын байгууллагатай хамтран зохион байгууллаа. Сургалтын үр дүнд суралцагчдын 72 хувь нь буюу “Зөв боломж” ХХК 10, Сэргэлэн сум 1, Чулуунхороот сум 1, Билэг цайны газар 1, Өгөөмөр 1, Хувийн эмнэлэг 1,  өөрөө өөртөө ажлын байр бий болгосон 3 иргэн ажилд зуучлагдан ажлын байраар хангагдаад байна.

togooch_surgalt

3.  Улсын их хурлын Өргөдлийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэгт ажиллан “Петро Чайна Дачин Тамсаг ” ХХК-ийн газрын тосны олборлолт хийж буй 19-р талбай, 21-р талбайд ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийн хүрээнд болон “Зөв боломж” ХХК-д хууль, тогтоомжийн дагуу ажлын байрны орчин нөхцөлтэй танилцлаа.

Хэрлэн сум.2015.06.15

Бүртгэлтэй ажилгүй иргэний хөдөлгөөний мэдээ

Энэ сард 546 ажил хайгч иргэн шинээр бүртгүүлсэн ба бүртгэлээ сэргээлгэсэн. Тайлант хугацаанд хасагдсан иргэн 778. Сарын эцэст 1928 идэвхтэй бүртгэлтэй ажил хайгч иргэн байна. Үүнээс эмэгтэй 862 иргэн байна. Мөн оны үетэй харьцуулбал 5,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ажил хайгч иргэн буурсан нь бүртгэлтэй ажил хайгч иргэд ажилд зуучлагдан орсон, идэвхгүй ажил хайгч руу шилжсэн зэргээс ажил хайгч иргэн буурсан.  Ажил хайгч иргэний 31.1 хувийг дээд болон тусгай, техникийн боловсролтой иргэд, 48.5 хувийг бүрэн дунд боловсролтой иргэд эзэлж байна. Насны ангиллаар авч үзвэл 25-44 насны иргэд 58,7 хувийг эзэлж байна.

 Ажилд зуучлагдсан иргэний мэдээ

2015 оны 5-р сарын байдлаар байнгын болон түр, улирлын ажлын байранд нийт 552 иргэнийг зуучилсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2014 оны мөн үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр жижиг зээлээс бий болсон ажлын байрыг бүртгэж мэдээллэсэн.

Уул уурхайн салбарт өмнөх оны мөн үед 154 иргэн зуучлагдсан бол энэ онд 431 иргэнийг зуучилсан нь нийт зуучлагдсан иргэдийн 78 хувийг эзэлж байна. Мөн боловсруулах үйлдвэрт 37, Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал 26 иргэнийг тус тус зуучилсан байна.

Байнгын ажлын байранд зуучлагдсан иргэд 521 буюу 94,3 хувийг эзэлж байна. түр ажлын байранд 10, улирлын ажлын байранд 21 иргэнийг тус тус зуучилсан ба насны бүлгээр нь авч үзвэл 25-54 насны иргэд 79,2 хувийг тус тус эзэлж байна.

Шинээр бий болсон ажлын байр:

Дорнод аймгийн хэмжээнд 5-р сарын байдлаар 460 ажлын шинэ байрны болон шинээр ажилд орсон иргэний мэдээллийг Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан /LMIS/ програмд бүртгэж мэдээллээд байна.

Ажлын шинэ байрыг эдийн засгийн ангилалаар нь авч үзвэл: Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур 36 иргэн, Уул уурхай, олборлолт 112 иргэн, Боловсруулах үйлдвэрлэл 47 иргэн, Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ 20 иргэн, Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ 4 иргэн, Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа 1 иргэн,  Төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал 44 иргэн, Удирдлагын болон дэмждэг үзүүлэх үйл ажиллагаа 168,Боловсрол 11 иргэн, Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа 2 иргэн, Үйлчилгээний бусад үйл ажиллагаа 15 иргэн тус тус ажлын байранд ажиллаж байна.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хуулийн хүрээнд хүсэлт илгээсэн аж ахуй нэгж байгууллагын гэрээнд хяналт хийж, ХХЕМ ХХК, Шанлун ХХК, Авто агро  ХХК, Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК, Шинь Шинь ХХК, Адуунчулуун ХК, Дорнын алтан тос ХХК, Зөв боломж ХХК, Гоулдсэнын монголиа ХХК, Эн Пи Ай ХХК, тай  2015 онд хамтран ажиллах гэрээ хийн, СПЕК ХХК, Эйч Эм Эм Би ХХК, Дун-Эрдэнэ ХХК-ийн нарийн мэргэжлийн 1962 ажилчдын саналыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвд хүргүүлэн, 421 монгол ажилтан авахаар гэрээ хйин ажиллаж байна.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 11 дэх удаагийн бүртгэлийн албан тоот болон гарын авлага материалыг хүлээн аван бүртгэхэд бэлтгэн ажиллаж байна.

One thought on “Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэдээлэл

  1. Mr WordPress says:

    Hi, this is a comment.
    To delete a comment, just log in and view the post's comments. There you will have the option to edit or delete them.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Name *
Email *
Website

Бидэнд хүсэлтээ илгээнэ үү! Зөвлөгөө, мэдээлэл өгөх

← Prev Step

Бидэнтэй холбогдсонд баярлалаа. Бид удахгүй хариуг тань илгээх болно.

Таны нэр болон майл хаяг алдаатай байна.

бичлэг арилгах