“Монгол бахархлын өдөр” нэг сарын аян өндөрлөж байна

Эзэн Богд Чингис хааны суу алдар, аугаа их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, алдаршуулан мөнхжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласан.
Тус аяны хүрээнд Монгол хэл, уран зохиолын багш С.Алтанзаяа, Малын эмчийн 1-р ангийн хамт олонтой хамтран сургуулийн “C” блокын 4 давхрын коридор хэсгийг эх орон, газар нутаг, ирээдүй хойч үеийнхээ төлөө тэмцэж, ирсэн түүхэнд мөнхөрсөн гавьяа суу, алдарт эрхэм хүмүүсийн хөрөг зургаар тохижуулж, нийтийн эзэмшлийн талбайд өнгө нэмлээ.
Идэвх санаачилгатай ажилласан багш, оюутнууддаа амжилт хүсье.
-
Нийтэлсэн: Д.Цэвээнсүрэн
Монгол ур чадвар-2023 тэмцээний 1-р шат зохион байгуулагдлаа
2023 оны 5 -р сарын 29-31 -ны өдрүүдэд CNC токарь мэрэгжлийн "Монгол ур чадвар-2023" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд МБСБ -ын 7 сургуулийн 11 суралцагч ур чадвараа...
Цааш унших -
Нийтэлсэн: Д.Цэвээнсүрэн