ШИНЖЭЭЧИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2019 оны 9-р сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолын 01 хавсралтаар батлагдсан “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага”, Дорнод аймаг дахь Политехник коллежийн 2020-2024 оны хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний 3.3-д “Магадлан итгэмжлэлийн үндэсний шаардлагыг хангаж магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага болох” зорилтын хүрээнд өөрийн үнэлгээний тайланг 2022 оны 10-р сарын 20-ны өдөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанд хүргүүлсэн билээ.
Шалгуур үзүүлэлтийн хүрээнд 7 багийн ахлагч, гишүүд нотолгоонд суурилсан өөрийн үнэлгээний тайлан бичих нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан, 2 удаагийн сургалт, 6 удаагийн нэгдсэн уулзалт, хэлэлцүүлэг хийж ажилласан.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс томилогдсон шинжээчийн багийн ахлагч Д.Баатархүү, шинжээчийн багийн гишүүн Д.Сүнжидмаа, С.Лувсанвандан нар 2022 оны 12-р сарын 9, 10, 11-ний өдрүүдэд Дорнод аймаг дахь Политехник коллежид ажиллах юм.
Ажиллах хугацаанд:
1. Сургуулийн үйл ажиллагаатай танилцах
2. Багуудын нотлох баримттай танилцах
3. Багш нарын уулзалт
4. Ажилтан, албан хаагчдын уулзалт
5. Оюутны төлөөлөлтэй уулзах
6. Ажил олгогчдын төлөөлтэй уулзах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.
-
Нийтэлсэн: Д.Цэвээнсүрэн
Сургуулийн хүүхэд хөгжил, хамгааллын баг ажиллаж байна
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/476 дугаар тушаалыг үндэслэн Сургуулийн хүүхэд х...
Цааш унших -
Нийтэлсэн: Д.Цэвээнсүрэн
-
Нийтэлсэн: Д.Цэвээнсүрэн
Малын эмч нарын зөвлөгөөн
2022.04.05, 06 нд Аймгийн малын эмч нарын зөвлөгөөнийг ХАА-н газраас зохион байгуулахад салбарын эрхлэгч Т.Туяа, малын эмч багш С.Ариунбуян, зоо техникийн багш Б:Баярсүрэн нар орол...
Цааш унших