Тоног төхөөрөмжийн ашиглалт ба аюулгүй ажиллагаа

Сургалтын нэр: ТОНОГ
ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ БА АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
Сургалт хаана зохион
байгуулагдсан газар: ДПК А-212 тоот
Сургалт эхэлсэн, дууссан
хугацаа: 2023.04.13 15:00-16:40
цагт
Сургалтын зорилго:
1. Багш ажилтнуудыг сургуулийн дадлагын орчинд байгаа тоног
төхөөрөмжийн нэршил ба үүрэг зориулалтын тухай мэдлэгийг олгоход оршино.
2. Тоног төхөөрөмжийн ашиглалт ба аюулгүй ажиллах зааварчилгаа
Сургалтаас олж авсан мэдлэг мэдээлэл: Багш ажилтнуудыг
сургуулийн дадлагын ангиудад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн нэршил ба
үүрэг зориулалтыг мэдүүлэх, мөн тэдгээр тоног төхөөрөмжтэй ажиллах аюулгүй
ажиллагааны зааварчилгааны тухай мэргэжлийн багш нартай хамтран багт
хувиарлагдаж, бусдаас мэдлэг олж авах, бусдад өөрийн мэдлэг, туршлага
хуваалцсан сонирхолтой, эрэлт хэрэгцээтэй сургалт болсон гэж үзэж байна.
Сургалтаас олж авсан мэдлэг
туршлагыг хэрхэн хэрэгжүүлэх тухай: Цаашид
мэдлэгээ улам тэлж тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах
үүднээс хүний нүдэнд харагдахуйц, анхаарал татах ханын үзүүлэн хийж хичээл
сургалтандаа ашиглана.
Цаашид
хэрэгжүүлбэл зохистой санал зөвлөмжийг нэгтгэн дүгнэвэл:
-
Сургуулийн тоног төхөөрөмж бүрийн мэдээллийг нэгдсэн,
суралцагчдын нүдэнд харагдахуйц том самбарт үзүүлэн байршуулбал зохимжтой гэж
үзэж байна.
-
Техникийн паспорт, ашиглалтын дэвтрийг цаг тутам, өдөр
тутам бөглөж хэвшил болгох
-
Тоног төхөөрөмж худалдан авалт хийхдээ заавал тухайн
тоног төхөөрөмжийн техникийн паспорт болон гарын авлагыг дагалдуулан авч,
түүнийг хадгалдаг болох.
-
Бүх дадлагын ангиудад хэмжээ, загвар адилхан самбарт
үзүүлэнтэй болох
- Шинэ багш нарт зориулсан тоног төхөөрөмжийн ашиглалтын
сургалтыг зохион байгуулдаг байх. Сургалт явуулдаг, зааварчилгаа өгдөг
ажилтантай болох.
Сургалтын ерөнхий агуулга, түүнээс сурсан зүйлдээ “Нийт судалгаанд хамрагдагсдын 87% нь сэтгэл ханамжтай байна гэж дүгнэгдлээ.
Тайлан бичсэн: Б.Үүрээ, Т.Наранцэцэг
-
Нийтэлсэн: Б.Үүрээ
Төгсөлтийн шалгалт
Даасан 2 ангийн тайлан хамгаалалт, төгсөлтийн шалгалт амжилттай зохиогдож дууслаа.
Цааш унших
-
Нийтэлсэн: Б.Үүрээ
Нийтийн цэвэрлэгээнд хамрагдав
Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг даргын захирамжийн дагуу нийтийн цэвэрлэгээнд хамт олноороо нэгдэж цэвэрлэгээ хийлээ.
Цааш унших -
Нийтэлсэн: Б.Үүрээ
Сэтгэлийн хандив
Тус сургуулийн ажилтан Отгонбаатар-д ҮТ-3р ГТО-1 миний бие хамтран сэтгэлийн дэм өгч хандивийн зүйл гардуулан өглөө.
Цааш унших