ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА 🇲🇳🇷🇺
ОХУ-ЫН ӨВӨРБАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ
Дорнод аймаг дахь Политехник коллеж нь Олон улсын болон хөрш зэргэлдээ улсын ижил түвшний сургуулиудтай хамтран ажилладаг билээ. 2022 оны 12-р сарын 06-ны өдөр ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн тус сургуулийн удирдлага, албан хаагчидтай албан ёсны уулзалтыг хийлээ. Уулзалтаар дараах төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Үүнд:
1. Цымпилова Татьяна Владимировна-Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга /Төлөөлөгчдийн тэргүүн/
2. Егоров Евгений Сергеевич – Өвөрбайгалийн хязгаарын Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд
3. Еременко Александр Алексевич – Эрхүүгийн Тээврийн их сургуулийн Чита дахь салбар Өвөрбайгалийн хязгаарын Төмөр замын тээврийн дээд сургуулийн захирал
4. Мартиненко Оксана Олеговна – Өвөрбайгалийн хязгаарын Улсын Их Сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч
5. Мункуева Соелма Балдандугаровна – Жүжигчин “Базар Ринчиногийн нэрэмжит Агийн багшийн коллеж” ГАПОУ-ын захирал
Тус уулзалтаар багш, сурагч солилцоо, ижил төстэй мэргэжлээр элсэлт авах зэрэг цаашид хамтран ажиллагааны хүрээнд санамж бичиг байгуулж, хамтран ажиллах боллоо.
Сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын байгууллага, улс орнуудын хамтын ажиллагаатай ажиллаж, багш, суралцагчдын оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна.
-
Нийтэлсэн: Д.Цэвээнсүрэн
эрүүл уушги хоггүй залуус хот
дорнод аймгийн залуучуудын холбооноос зохион явуулсан эрүүл уушги хоггүй залуус хотын аянд үйлдвэр механик 1-р ангитай хамтарч оролцсон
Цааш унших -
Нийтэлсэн: Д.Цэвээнсүрэн
Сургуулийн хүүхэд хөгжил, хамгааллын баг ажиллаж байна
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/476 дугаар тушаалыг үндэслэн Сургуулийн хүүхэд х...
Цааш унших -
Нийтэлсэн: Д.Цэвээнсүрэн